Шинэ онд ӨМӨЗО хэрхэн нээлттэй байдлаа үргэлжлүүлэх тухай


Шинэ онд ӨМӨЗО хэрхэн нээлттэй байдлаа үргэлжлүүлэх тухай

 

Шинэ онд ӨМӨЗО хэрхэн нээлттэй байдлаа үргэлжлүүлэх тухай 01-р сарын 12-ны өдөр ӨМӨЗО-ы АТИХ-ын XIV их хурлын анхдугаар хурлаар хийсэн Засгийн газрын ажлын тайланд ийнхүү дурдсан байдаг.

ӨМӨЗО-ы тэргүүлэгч Ван Лишя Засгийн газрын ажлын тайландаа Хятад-Европын галт тэрэгний талаар анх дурдсан байна.

Тэрээр хэлэхдээ "Шинэ онд Хятад-Европын галт тэргийг нэмэгдүүлэх, боомтын хүчин чадлыг бэхжүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Эрчим хүч, эрдэс баялаг, үр тариа зэрэг их хэмжээний бараа бүтээгдэхүүний импортыг өргөтгөж, цахилгаан, машин техник, тоног төхөөрөмж, нэхмэл эдлэл зэрэг давуу талтай бүтээгдэхүүний экспортыг өргөтгөж, боомт дахь ачаа тээврийн хэмжээг 30 хувь орчим, Хятад-Европын ачааны галт тэргийг 7 хувь орчим, импорт, экспортын нийт хэмжээг 160 гаруй тэрбум юаниар нэмэгдүүлнэ.

Хурдны замын боомтуудын талд Улаанцав дахь Хятад-Европын галт тэрэгний нэгтгэх төв болон улсын импортын худалдааг хөгжүүлэхийг дэмжиж, инновацын үзүүлэлтийн бүс байгуулахад анхаарч, Манжуур, Эрээн хотын уулзварын боомтууд болон Ганцмод, Цэхээ, Мандал, Зүүн Хатавч зэрэг гол боомтуудын бүтээн байгуулалтыг чангатгана. Хил дамнасан төмөр зам, хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, агаарын замын боомтын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, туршилтын бүс, татварын хамгаалалттай бүс, хамтын ажиллагааны бүс, харилцан худалдааны бүс зэрэг янз бүрийн нээлттэй тавцангийн нөлөөг бүрэн сайжруулж, хил хоорондын уялдаа холбоо, нутагшуулан боловсруулах, ачаа түгээх, галт тэрэгний нийлүүлэлт, хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ.

Орос, Монгол улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх төдийгүй АСЕАН, Европын орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдааг дэмжих байгууллага, үзэсгэлэнгийн байгууллагууд хилийн чанад дахь үзэсгэлэн худалдааг онлайнаар болон оффлайнаар зохион байгуулахыг дэмжих, гадаад худалдааны байгууллагуудад зах зээлээ тэлэх, захиалга авахад нь туслах, бизнес эрхлэгчид гадаадад бизнес эрхлэхийг дэмжин Өвөр Монгол тэр ч бүү хэл бүх улсад бүтээгдэхүүнээ борлуулахыг дэмжинэ.

Монгол-Оросын хамтын ажиллагааны талд Өвөр Монгол нь Хятад-Орос, Хятад-Монголын хамтын ажиллагааны гол ажлуудыг хэрэгжүүлэхийг санаачилгаатайгаар хүлээн авч, Хятад-Монголын экспо, дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын чуулганыг зохион байгуулж, Глобал сүүний аж үйлдвэрийн чуулган зэрэг олон улсын солилцооны шинэ платформыг байгуулж, Глобал Өвөр Монголын бизнесменүүдийн чуулга уулзалт, Хятад (Baotou) тоног төхөөрөмжийн экспо, Улсын умард зүгт нээлттэй байх эдийн засаг, худалдааны семинарыг мөн зохион байгуулж, нээлт, хамтын ажиллагааны илүү олон цэгийг бий болгоно" гэв.

 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.