Япон: Сургуулиудад “Тэсрэх бөмбөг байрлуулсан” гэж заналхийлсэн этгээдийг хайж байна


 

Токиод бүртгэлтэй дугаараас их, дээд сургууль, ахлах сургуулиуд руу сүрдүүлсэн мессеж илгээсэн байна. Тус зурвасны эхний давалгаа даваа гарагаас эхэлж их, дээд сургууль, ахлах сургуулиудын сурагчдад илгээгджээ. Мөн Сайтама хэмээх мужид 170 гаруй сургуульд "Тэсрэх бөмбөг дэлбэлнэ” гэсэн заналхийлсэн мессеж ирсэн гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

Мягмар гарагт багш, сурагчдыг "Гар хийцийн зэвсгээр хөнөөнө” гэж заналхийлсэн мессежийг Осака мөн Токиогийн ойролцоох Сайтама, Ибараки мужийн ахлах сургуулиуд руу илгээжээ. Үүний улмаас Японд олон сургууль урьдчилан сэргийлэх зорилгоор хаагдсан ч ихэнх нь пүрэв гараг гэхэд дахин нээгдсэн байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр дээрх сургуулиудын барилгаас ямар нэгэн тэсрэх бодис олдоогүй. Одоогийн байдлаар оюутан, сурагчид руу дахин сүрдүүлсэн мессеж ирээгүй гэж мэдээлжээ.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.