Даваа гарагийн орой террорист "Талибан” бүлгийн босогчдын хэрэглэдэг тэсрэх бөмбөгийг хийдэг этгээдийн гэрт байсан тэсрэх бөмбөг хугацаанаасаа өмнө дэлбэрсний улмаас уг этгээд гэр бүлийнхний хамт газар дээрээ амиа алдсан тухай Афганистаны хойд нутгийн Фаряб мужийн цагдаагийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч лхагва гарагт мэдэгдэв.
"Муллах Садрудин гэгч этгээд нь эхнэр болон хоёр хүүхдийн хамтаар амьдардаг байсан бөгөөд түүний хүүхдүүд тав болон найман настай байсан” гэж Афганистаны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Мужийн нийслэл Маймана хотын төлөөлөгчийн мэдээлснээр, уг тэсрэх бөмбөг нь аюулаас хамгаалах хүчний ажилтнуудыг онилон замын ойролцоо тавидаг тэсрэх бөмбөг байсан аж.
"Талибан” бүлгийн босогчид Фаряб мужийн зарим нутгийг хяналтандаа оруулсан байдаг бөгөөд тэдбиедээтэсрэх бөмбөг тээн амиа золиослох хийгээд тэсрэх бөмбөгийг замын ойролцоо байрлуулах зэрэг халдлагуудыг удаа дараа үйлддэг юм. Одоогийн байдлаар "Талибан” бүлэг энэ хэргийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Сэтгэгдэл