Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орж, богино эргэлтээр үйлчилэхээр боллоо


Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орж, богино эргэлтээр үйлчилэхээр боллоо

 

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр боллоо. Тухайн чиглэл нь маргааш буюу хоёрдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ.

"Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ" гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.