УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хурал хуралдаж байна. Хуралд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр оролцлоо.
Хуралдааны дараа тэрбээр "Өнөөдөр Ардчилсан намын бүлгээс хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах чиглэлд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон байна. Ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахлах юм. Төр богино хугацаанд бизнес эрхлэгчдийг дарамталж байгаа дарамтын орчныг арилгахаар тодорхой бодлого гаргана. Бид богино хугацаанд ядуурлыг арилгах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана. Сүүлийн 10 жил Монголын эдийн засаг хөдлөөгүй юм байна. Иймээс Монголчуудын 50 хувь нь маргаашдаа итгэхгүй байна. Иргэдийн 70 хувь нь ядуу байна. Эдийн засгийг өсгөх бодлогыг АН гаргана" гэлээ.
Мөн тэрбээр "Ардчилсан намд итгэж найдаж байсан хүмүүст зүтгэлээр хариу барих ёстой. Ардчилалын төлөө гэсэн хүн бүрийг цуглуулах хэрэгтэй. энэ намыг зөв болгохын төлөө зүтгэх ёстой. Бидэнд алдаа дутагдал байсан. Уучлал гуйх ёстой. Бид цаашид задардаггүй, эвдэрдэггүй, ойлгомжтой байх чиглэлд ажиллана. АН хамтын удирдлагатай улстөрийн хүчин болно. АН нээлттэй нам болно. Бид хэнийг ч хажиглахгүй, хөөхгүй. АН дотор олон ургалч үзэл амьдардаг болно. Бид үзэл санаан дээр нэгдэнэ. Сонгуульд ялагдсан бол тэр хүн нь хариуцлагаа хүлээгээд дараагийн даргаа тодруулж чаддаг нам болно" хэмээлээ.
Сэтгэгдэл