Саяхан Лаос улсаас Хятадад суугаа Элчин сайд Камбао Нтаван сурвалжлагчид онцгой ярилцлага өгсөн байна.
Тэрээр:
- Хятадын дарга Ши Жиньпин бол ард түмнийг гол төв байр сууринд тавьдаг удирдагч. Тэрээр анхны санаа зорилгоо хэзээ ч мартдаггүй, бүх зүйл ард түмний төлөө байдаг, ард түмний аз жаргал, аюулгүй байдал, сайн сайхан амьдралын талаар үргэлж боддог гэж хэллээ.
2004 онд Хятадад хийсэн анхны айлчлалаас эхлээд 2019 оны 09-р сард Хятадад Элчин сайдаар ирэх хүртэл Камбаогийн дипломат карьерт Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсэн. Камбао Лаосын Гадаад хэргийн дэд сайдаар Азийн асуудал эрхэлсэн дэд сайдаар ажиллаж байсан. Камбао:
- 2019 оны 04-р сард Лаос, Хятад улс хамтын ирээдүйтэй Лаос-Хятадын хамтын нийгэмлэгийг байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, Лаос улсаас Хятадад суугаа Элчин сайдын зэрэглэлийг дэд сайдын түвшинд хүртэл ахиулсан. Лаос улсаас Хятадад суугаа анхны дэд сайдын зэрэглэлтэй элчин сайдаар ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Тэрээр Лаос, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш үе үеийн удирдагчдын хамтын удирдлага дор хоёр орон сайн хөрш, сайн найз, сайн нөхдүүд, сайн түншүүд байсаар ирж, мөн хамтын ирээдүйн хамтын нийгэмлэгтэй болсон юм. Хоёр тал найрсаг хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, улс төр, эдийн засаг худалдаа, аюулгүй байдал, соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд шинэ ахиц дэвшил гаргаж байна гэж хэлсэн байна.
Камбаотай ярилцлагын үеэр "Харилцан уялдаа холбоотой, харилцан ашигтай, хамтдаа хожих" талаар олон удаа дурьджээ. Тэрээр:
- 2017, 2019 онд Лаосын удирдагчид "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёр чуулга уулзалтад дараалан оролцсон нь Лаосын нам, засгийн газар олон улсын үйл хэрэгт Хятадын нам, засгийн газрыг бүх талаар дэмжиж, хамтын бүтээн байгуулалтад тууштай хандаж буйгаа харуулсан мөртөө "Бүс ба зам"-ын санаачилгыг өндрөөр үнэлж, сайшааж байна. Энэ жил "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд Лаос улс "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжиж, идэвхтэй оролцож, Хятад улстай хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарт улам их солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэн хүлээж байна гэж хэллээ.
Камбао мөн:
- 2021 оны 12-р сарын 03-нд Лаос-Хятадын төмөр замын хөдөлгөөнийг албан ёсоор нээсэн нь Лаос, Хятад хоёрыг холбох шинэ үсрэлт, шинэ түвшинд гарсан. Бид орчин үеийн төмөр замтай болох мөрөөдлөө биелүүллээ. Энэ төмөр зам нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны чухал төсөл бөгөөд Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ нөхцөл байдал үүсгэсэн юм гэж хэлэв.
Камбао:
- БНХАУ-ын хоёр чуулганыг ажиглах явцад Хятадын засгийн газрын ажлын тайлан болон Хятадын онцлогтой том улс орны дипломат ажиллагаанд хамгийн их санаа зовсон. Энэ бол Хятадын Коммунист намын 20-р их хурлын дараа хуралдсан анхны хоёр чуулган юм. Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр томоохон бөгөөд шийдэмгий ялалт байгуулсны дараах эхний хоёр чуулган болж, дэлхий нийтийн анхаарлыг татлаа гэж хэлсэн байна.
Камбао:
- Хятадын сүүлийн 10 жилийн гайхалтай ололт амжилтыг биширч байна. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь дэлхий дахинд чухал ач холбогдолтой юм. Энэ нь харилцан хүндэтгэж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд тулгуурлан өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж, бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхийг эрэлхийлж, хөгжихийг эрмэлзэж буй бүх улс орнуудад урам зориг өгсөн юм. Ард түмний аз жаргалын мөрөөдлийг биелүүлэх Хятадын үнэтэй туршлагыг бид шаргуу судалж, Лаосын хөгжлийн үйл явцад хэрэгжүүлэх ёстой гэж хэллээ.
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | http://world.people.com.cn/ |
Сэтгэгдэл