Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих "Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар нийт 23 хог тээврийн автомашин хүлээлгэн өгч ПАРК шинэчлэлийг хийж, эко орчныг бүрдүүлэхэд ОНЦГОЙ анхааран ажиллаж буй.
ТУХАЙЛБАЛ: 2021 онд ДӨРВӨН , 2022 онд нийт ЗУРГААН ширхэг хог тээвэрлэх зориулалттай шинэ автомашин, тусгай зориулалтын олон үйлдэлтэй ХОЁР, 2023 онд 11 хог тээвэрлэх зориулалттай шинэ автомашиныг тус тус хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өгсөн.
Тус олон үйлдэлтай ХОЁР автомашин нь ӨВЛИЙН УЛИРАЛД замын цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах автомат тохиргоотой ЗУНЫ УЛИРАЛД усалгаа, цэвэрлэгээ хийхээс гадна зам гадаргуун тоос шорооноос цэвэрлэх, угаах, ногоон байгууламж, зүлэг услах, хосолсон үүрэгтэй, орчны -30 градусаас +40 градус хүртэлх үед асфальт болон бетон хучилттай замыг цэвэрлэх дагтаршсан мөсийг арилгаж, халтиргаанаас сэргийлэх бодис цацах зэрэг хосолсон давуу талтай.
Цаашид дүүргийн зүгээс хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттай шийдвэрлэн хоггүй цэвэр эко орчныг бүрдүүлэх тал дээр ОНЦГОЙ анхаарч ажиллах юм.
ХОГГҮЙ ХАН-УУЛ ЭКО ДҮҮРЭГ
Сэтгэгдэл