Трамп эсэргүүцэлд уриалсантай холбоотойгоор Америкийн цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн


Трамп эсэргүүцэлд уриалсантай холбоотойгоор Америкийн цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн

 

Энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг баривчилсан тохиолдолд эмх замбараагүй байдал дэгдэж болзошгүй гэж үзсэний улмаас Америкийн томоохон хотуудын цагдаагийнхан бэлэн байдалд орсон гэнэ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Трамп өөрийг нь баривчилж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны дараа дэмжигчдэдээ хандан эсэргүүцэлд нэгдэхийг уриалсан юм. Өмнө нь 2021 оны нэгдүгээр сард Дональд Трамп сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүйн улмаас дэмжигчдээ эсэргүүцэлд уриалж, улмаар Капитоли руу халдан, эмх замбараагүй байдал дэгдэн, хөл хорих цаг тогтоож байлаа. Энэ удаад ч ийм байдал давтагдах эрсдэлтэй тул Нью-Йорк, Вашингтон, Лос-Анжелесийн эрх баригчид цагдаагийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. 

 

Нью-Йоркийн цагдаагийн газар, Холбооны мөрдөх товчооны Алан хядлагатай тэмцэх нэгдсэн шуурхай бүлэг АНУ-ын Тусгай албатай холбоотой ажиллаж байгаа бөгөөд тэд Ерөнхийлөгчийг баривчлах тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа аж.  Трампыг гуравдугаар сарын 21-ний өдөр баривчилж болзошгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байлаа. Түүнийг порно од Сторми Дэниелсэд мөнгө төлсөн хэргээр буруутгахаар зэхэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/548105

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.