Цаг уур, орчны шинжилгээний албаны төв байрны өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллалаа


 

Цаг уур, орчны шинжилгээний албаны төв байрны өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллалаа

 

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын хашаанд барьсан "Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхаг”-ын барилгыг барьж дуусжээ. Тус барилгад 2022.11.16-ны өдөр Улсын комисс ажиллан, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. Өргөтгөлийн байр нь нийт 9 давхар бөгөөд барилга угсралтын ажлыг "Чинбат" ХХК гүйцэтгэн, "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Цаг уур, орчны шинжилгээний газрын төв байр нь анх 1966 онд ашиглалтад орж байсан бөгөөд ийнхүү шинэ өргөтгөлийн байртай болсноор цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээний чанар, хүртээмж илүү сайжирч, иргэдэд шуурхай мэдээлэл хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.