УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татна гэв үү


УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татна гэв үү

 

"Нүүрсний хэрэг”-т холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаас яллах тогтоол үйлдэж, шалгаж байна. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүний гурав нь нүүрсний хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад ээрэгдэж, шалгагдаж байгаа. Гэхдээ зөвхөн Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нараар нүүрсний хэрэг дуусахгүй. Бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах  мөн ч олон гишүүн бий, энэ парламентад.

Тэгвэл нүүрсний хэргээс гадна үндэсний аюулгүй байдлын эсрэг заналхийлсэн байж болзошгүй УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УЕП-оос гаргаж магадгүй гэнэ. Ирэх долоо хоногт уг саналыг УИХ-д оруулж, хэлэцэх талаар болсон бололтой.

        Ж.Батсуурь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Андын илч” ХХК-тай холбоотой байж болзошгүй мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Хэдийгээр Ж.Батсуурь гишүүн ""Андын илч" компанийн ТУЗ-ийн дарга ямар нэгэн үйлдэл болоогүй, хамааралгүйг хэлсэн. "Андын илч" компанийг судалж үзэхэд, 1996 оны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын долдугаар багийн иргэн, инженер Жамъяангийн Доржсүрэн гэдэг хүн нэг ковш, нэг экскаватортой уг уурхайг нээж байсан байна. Тухайн үеийн удирдлагууд хилийн цэргийн удирдах газар руу шилжүүлж, энэ хүний уурхайг булаалгасан байдаг юм байна. Энэ хүн өөрөө бараг 20-иод жил шүүх, сэргийлэхээр явсан. 2008-2016 онд намайг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад аймгийн газар нутгийн 70% нь лицензээр олгогдсон байсныг 17% болгож бууруулан ажлаа өгсөн. Мөн хилийн цэргийн газарт очсон энэ уурхайг судалж үзэхэд, 0119 дүгээр ангийн эзэмшилд байхдаа гадаадын хөрөнгө оруулалтад 51%-ийг зарсан байсан. 49% хувийг 2015 оны долдугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ИТХ-д өөрийн биеэр авч өгч байсан. Тиймээс ор үндэсгүй гүтгэлэг хийж, хамаатан садан, нутаг орныхныг талцуулсан, нийгэмд үймэн шуугиан үүсгэсэн үйлдлийг хийж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм" гэсэн байдаг.

Тэгвэл түүний уг тайлбарыг хууль хяналтын байгууллагынхан үгүйсгэж, хөдлөшгүй баримт олсон бололтой.

https://ergelt.mn/news/1/single/32177

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.