Манай улсын нэг хүнд ногдох ДНБ 2022 оны байдлаар $5,033 байна


Манай улсын нэг хүнд ногдох ДНБ 2022 оны байдлаар $5,033 байна
Манай улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ) 2022 оны байдлаар 5,033 ам.доллар байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Тодруулбал,

  • 2000 онд 485 ам.доллар;
  • 2010 онд 2727 ам.доллар;
  • 2020 онд 4128 ам.доллар;
  • 2022 онд 5,033 ам.доллар болж 2000 оноос 10.4 дахин, 2010 оноос 84.6 хувиар, 2020 оноос 21.9 хувиар тус тус өссөн байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэг жилийн хугацаанд шинээр бий болгосон нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.