Дэлбэрэлтийн улмаас хотын төвийн гудамжинд томоохон тогоо үүсэж, ойролцоох байшин барилга гэмтсэн байна.
Хүний амь эндээгүй ч хоёр эмэгтэй шархадсан тухай орон нутгийн удирдлага ТАСС агентлагт мэдээлжээ.
"Сухой Су-34 сөнөөгч онгоц Белгород хотын дээгүүр нисэхдээ санамсаргүй сум алдаж, осол гаргалаа” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Яг ямар төрлийн зэвсэг осол гаргасан тухай дурдаагүй байна.
Хотын гол гудамжнуудын нэгэнд 20 метр диаметртэй нүх үүссэн тухай Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдээлжээ. Бас дөрвөн автомашин, орон сууцны дөрвөн барилга гэмтсэн байна.
Тэрбээр хотод онц байдал зарласнаа бас мэдээлжээ.
Украины хилд ойрхон оршдог Белгород хот дайн эхэлснээс хойш янз бүрийн халдлага, осолд байнга өртөх болсон юм. Тухайлбал тус хотод байрладаг шатахууны нөөцийн байгууламж, зэвсгийн агуулахад дэлбэрэлтүүд болж байжээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл