Алба хаагчид ой мод, цөөрөм зэрэг газруудад сураггүй алга болсон жуулчдыг эрэн хайх ажлыг зохион байгуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цогцоснуудыг далайн эрэг, зочид буудлын бүсээс 10 милийн зайнаас олжээ. Эдгээрээс таван цогцосыг хаягдсан барилга дотроос олсон бол гуравыг нь Канкун хотын захын ядуусын хороолол болон амралтын газрын нисэх онгоцны буудлын ойролцоох ой модон дундаас олжээ. Эрх баригчид эдгээр цогцоснуудыг 7 хоногоос хоёр сарын хооронд хаягдсан байж болзошгүй хэмээн таамаглаж буй тухайгаа мэдээлжээ.
Тус улсын Засгийн газрын мэдээлснээр улсын хэмжээнд 112 мянган хүн сураггүй алга болсон хэмээн бүртгэгдээд байгаа гэжээ. Мексик улс гэмт хэргийн гаралт өндөртэй улсад тооцогддог хэдий ч Канкун болон бусад амралтын газруудыг аюулгүй бүс хэмээн үздэг. Гэтэл хар тамхины бүлэглэлүүд хохирогчдыг цогцосыг аялал жуулчлалын бүс нутгуудад хаяж эхэлсэн байна.
Эрх баригчид Канкунаас өмнө зүгт 140 милийн зайд байрлах Фелипе Каррилло Пуэрто хотод мөн эрэн хайх ажиллагаа эхлүүлжээ. Уг эрэн хайх ажиллагааны явцад далайн эргийн ойролцоох зочид буудлын бүсээс 4 хүний цогцос олсон байна.
Өнгөрөгч гуравдугаар сард Пуэрто Морелос хотод АНУ-ын нэгэн жуулчин хөлдөө буудуулан нас барсан. Канкун болон ойролцоох бүс нутагт АНУ-ын жуулчид ихээр очиж амардаг бөгөөд АНУ-ын төрийн департмент өнгөрсөн сард аялагчдыг Канкун болон Плайа, Кармен, Тулум зэрэг газруудад орой үдшийн цагаар явахгүй байхыг анхааруулжээ.
Сэтгэгдэл