Дорнод аймагт шатахуун түгээх станцын агуулахын савнаас хүний цогцос олджээ. Онцгой байдлын байгууллагад долдугаар сарын 21-ний өдрийн 08:50 цагт Хэрлэн (Сүмбэр) сумын гуравдугаар багийн "Чулуут” гэдэг газар байрлах "Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тоннын шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгчээ. ШТС нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т байрладаг байна.
Updown.mn
Сэтгэгдэл