Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны савнаас хүний цогцос олджээ


Ухаангүй байсан зургаан настай охинд ТЦА-ны цагдаа нар тусалж, амийг нь аварчээ 

Дорнод аймагт шатахуун түгээх станцын агуулахын савнаас хүний цогцос олджээ. 

 

Тодруулбал, тус аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын гуравдугаар багийн "Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ "Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 08:50 цагт  Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгчээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.