Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Талын буйр” гэдэг амралтын газрын гэрээт ажилтан сураггүй алга болжээ. Тодруулбал, аймгийн төвөөс 280 км-т байрлах амралтын газраас өнгөрсөн наймдугаар сарын 31-ний орой 20.00 цагийн үед тус амралтын газрын ажилтан Х нь гараад сураггүй болжээ. Алга болсон гэх дуудлага аймгийн онцгой байдлын газар есдүгээр сарын 1-ний өглөөний 10.00 цаг ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, "Талын буйр” ХХК-ийн ажилтнууд 09.02-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
http://www.zaluucom.mn/read/58cag9haa
Сэтгэгдэл