Хөвсгөлд БНХАУ-ын гурван иргэн сураггүй алга болжээ


 

Хөвсгөлд БНХАУ-ын гурван иргэн сураггүй алга болжээ

 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын гурван иргэн сураггүй алга болжээ. Тодруулбал, энэ сарын 18-нд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар гурав хоног ууланд аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон байна.

 Энэ тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 01.02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Тагнуулын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 36 хүн, 5 автомашин, 5 морь 3 бүлэгт хуваагдаж, өчигдөр 1 дүгээр бүлэг Алаг-Эрдэнэ сумын сумын 6 дугаар багийн "Ар голын-Эх” гэдэг газраас Байцын хад гэдэг газар хүртэл 60 км-т, 2 дугаар бүлэг Нуурт хөндий гэдэг газар хүртэл 40-км-т, 3 дугаар бүлэг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн Шимийн-Агь гэдэг газар хүртэл 40 км-т тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20.30 цагт түр зогсоожээ.

Тэгвэл өнөөдрөөс эрлийн ажлыг дахин эхлүүлсэн байна. Тодруубал, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, нэг автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар өнөөдөр өглөөний 07.30 цагт Хатгал тосгоны чиглэлд хөдөлгөөн эхлүүлсэн аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.