Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас зүүн урагт 15 км-т орших Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол "Бумбат-Уул” гэдэг газар 13 настай хүү О нь малд яваад сураггүй болжээ. Тэрээр иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан аж. Улмаар энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тул 22-ны өдрийн 19:45 цагт дуудлага өгсөн байна.
Ингээд энэ сарын 23-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, сумын цагдаагийн хэсгийн алба хаагч, нийт 6 хүн эрлийг зохион байгуулж тус багийн "Бумбат” ууланд, Хараа голоос Бороогийн гол хүртэл нийт 86 км-т хайжээ. Гэвч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:15 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна. Мөн 26-ны өдрийн 18:30 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид ар гэрийнхний хамт, нийт долуулаа "Дожоо булангийн тохой”-гоос "Найрамдал” гэдэг газар хүртэл 18 км-т "Хараа” голын эргийн дагуу эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч бас л олоогүй байна. Тиймээс мөн өдрийн 21:11 цаг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.
Сэтгэгдэл