Өнгөрсөн сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд амьдардаг сэтгэцийн эмгэгтэй иргэн гэрээсээ гараад эргэж ирэлгүй, сураггүй алга болжээ.
Ална болсон эрэгтэй нь Халх гол сумын Цогтсүмбэр багийн 37 дугаар байранд оршин суудаг гэнэ. Иргэнийг алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад ирүүлснээр алба хаагчид эрэн хайх ажиллагааг одоог хүртэл үргэлжлүүлсээр байгаа аж.
Сэтгэгдэл