Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд 590 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.
Тодруулбал, Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт төөрсөн дээрх иргэдээс алба хаагчид 580 иргэнийг эсэн мэнд оллоо.
Хамгийн сүүлд буюу өнөөдөр 11:40 цагт Сүхбаатар аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олж, эрлийн ажиллагааг зогсоосон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл