МҮОНТ-ийн захирлаар Л.Нинжжамц томилогдож, өнөөдөр ажлаа хүлээн авчээ


IKON.MN
 

МҮОНТ-ийн захирлаар Л.Нинжжамц томилогдож, өнөөдөр ажлаа хүлээн авчээ

 

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Л.Нинжжамц томилогдож, өнөөдөр ажлаа хүлээн авчээ. 

Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа ийнхүү бичжээ.

Тус телевизийн захирлаар Д.Энхтуяа ажиллаж байсан юм. 

Лувсандашийн Нинжжамц нь 53  дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийг философич, "Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Хууль зүйн ухааны магистр. Гадаадын  орнуудад  олон нийттэй харилцах PR-ийн чиглэлээр сурч туршлага хуримтлуулсан нэгэн юм.

Тэрбээр,

  • 1996-2005 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал,
  • 2005-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,
  • 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал,
  • 2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын хэвлэлийн төлөөлөгч,
  • "Петровис” компанийн PR зөвлөх,
  • Статистикийн хорооноос зохион байгуулсан "Хүн ам, орон сууцны тооллого”-ын PR  зөвлөх,
  • Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх,
  • "Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр  ажиллаж байсан юм.                    http://www.ikon.mn/n/tmd

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.