Газрын тосны үнэ өсжээ


Газрын тосны үнэ өсжээ

 

АНУ стратегийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд газрын тос худалдан авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мягмар гарагт газрын тосны үнэ өсжээ. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.55 ам.доллар буюу 0.75 хувиар өсөж, нэг торх нь 73.71 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны үнэ 0.43 ам.доллароор /0.56 хувь/ өсөж, 77.44 ам.долларт хүрсэн байна. 

 

Мягмар гарагт “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа энэ оны сүүлээр засвар үйлчилгээ хийж дууссаны дараа стратегийн газрын тосны нөөцийг дүүргэхийн тулд түүхий газрын тос худалдан авч эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Дээрх мэдээллийг гарсны дараа газрын тосны үнэд бодитой өөрчлөлт гарсан гэдгийг “Price Futures” группийн ахлах шинжээч Пил Флинн онцолжээ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст зуны улирал эхэлж байгаагаас гадна Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүд олборлолтоо сайн дурын үндсэн дээр бууруулж байгаа тул газрын тосны үнэ цаашид өсөх хандлагатай байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.