Н.Учрал: Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын тэргүүн эгнээнд МАН-ын дарга нарын өгсөн газрууд илүү их байна


Н.Учрал: Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын тэргүүн эгнээнд МАН-ын дарга нарын өгсөн газрууд илүү их байна

 

Нийслэлийнүе үеийнЗасаг дарга нарын газар олголтын мэдээлэл Shilen.gov.mn сайтад нээлттэй байршлаа. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

ТэрбээрхэлэхдээЗасгийн газрын "5Ш” ажиллагаанынэг болох"Шилэн” ажиллагааны хүрээнддолоо хоногт нэг удаа мэдээлэл хийж байгаа юм. Тэгвэл Нийслэлийн үе үеийн Засаг дарга нархэдэн онд, хэн, хэнд, хэр хэмжээний газар, ямар зориулалтаар олгосон тухай 36,985 мэдээллийг шилэн болгож байна. Бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд дээд зэргийн зохион байгуулалтгүй, шахалдаж амьдарч байна. Улсынхаа газар нутгийн 0.3 хувьд хүн амынх нь 50 хувь оршин суудаг ийм хот дэлхийд бараг үлдсэнгүй. Тиймээс нийгмийн захиалгаар хотын газар олголтын мэдээллийг ил болгож байна. Улаанбаатар хотын түүх бол ус, агаар, хөрсний бохирдол, цементэн ширэнгэ, түгжрэлийн түүх. Харин нөгөө талаас Монголын үе, үеийн барилгачид, инженер, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хөлс, хөдөлмөрөөр боссон барилга, бүтээн байгуулалтын түүх.Бид илүү ухаалаг, илүү ногоон байгууламжтай, тоглоомын талбайтай, илүү аюулгүйНийслэлдамьдрахыгхүсдэг. Тиймээс газар олголтын мэдээллийг ил болгож буйг улс төрийн өнцгөөс харж болохгүй.

20 жилийн түүхэнд Улаанбаатар хотын үе үеийн хотын дарга нарын газар олголтын талаарх мэдээлэл байгаа. Энд МАН-ын дарга нарын өгсөн газрууд илүү их байгаа юм.

Үүнд2000 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэлх газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг олгосон мэдээллийг shilen.gov.mn сайтад ил болголоо.Энэ ажлынхүрээнд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгосон 14 мянга 954, эрхийн гэрчилгээний талбай зориулалт өөрчилсөн 6329, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8525, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7150 нийт 36985 мэдээллийг ил болгож байна.

Нийслэлийн аль дарга ямар компани аж, ахуй нэгжид газар олгосон, түүнийг ямар компани худалдаж аваад өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн тухай мэдээлэл ч энд тодорхой байгаа.

Шилэн ажиллагааны гол зорилго нь нүүрсний хулгай шиг ниргэсэн хойно нь хашхирдаг байдлаас ангижирна. Өнгөрсөн хугацаанд эдгээр мэдээллүүд хаалттай байсан учир замбараагүй газар олголт хийх, авлига хээл хахуулиас ангид байх эхлэл тавьж байна гэв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.