ЦЕГ: Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналаа прокурорт хүргүүлсэн


 

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урд өдөр буюу 2023 оны 5-р сарын 31-ний өдөр 5 настай хүү хойд эцэгтээ зодуулсан хэрэг гарсан.

Тухайн үед хойд эцэг болох 29 настай эрэгтэй нь хоёр сартай жирэмсэн эхнэр болон 70 настай төрсөн эцгийгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учир эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна. Гэвч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд 6-р сарын 1-ний өглөө эрүүлжүүлэхээс гарч, сул чөлөөтэй явж байгаа учир хохирогчдын ар гэрийнхний зүгээс  түүнийг яаралтай цагдан хорих хүсэлтэй байгаа юм. 

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад  "Ээж, хүү хоёрыг түр хамгаалах байранд хүргэе гэсэн ч татгалзсан, гэртээ байгаа. Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилогдож, гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна.Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Прокурорт цагдан хорих саналаа хүргүүлсэн" гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.