Тус хөтөлбөрийн танилцуулах өдөрлөг ХААН Банк цамхагт саяхан болж, 200 орчим оюутан оролцсон юм.
Өдөрлөгийг нээж, ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба үг хэлсэн бол банкны мэдээллийн технологийн холбогдох газар нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд "Beyond banking and CX”сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлж, оюутнуудын сонирхсон асуултад хариулан, мэдээлэл зөвлөгөө өгч чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
IT-ийн оюутнуудад зориулсан "Цалинтай дадлагажих хөтөлбөр 2023”-ийн бүртгэл энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор 500 гаруй оюутан бүртгүүлээд байгаа юм. Хөтөлбөрт шалгарсан оролцогчид гурван сарын турш цалинтай дадлагажиж, дэлхийн хэмжээний TOП технологийн компаниудад хэрэглэгддэг хамгийн дэвшилтэт, программ хангамж дээр ажиллахын зэрэгцээ Монголын хамгийн том банкны мэдээллийн технологийн хүчирхэг баг хамт олон болох чадварлаг, туршлагатай 350 ажилтны нэг хэсэг болж, энэ салбарын шилдэг удирдлагууд, коуч менторуудтай уулзаж, карьерын зөвлөгөө авах боломжтой юм.
Дэвшилтэт цахим технологи бүхий дижитал банканд цалинтай мэргэшиж, карьераа бүтээх хүсэлтэй оюутан залуус та өөрийн CV-гээ jobs@khanbank.com хаягаар илгээх, эсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл