Улс орон даяар ням гарагт нөхөн сонгууль явагдаж дууслаа. Сонгуулийн дүнгийн талаар сЕХ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.”, мөн хуулийн 73.4-д заасны дагуу тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх заалттай” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл