Төсвийн тодотголоор 2023 оны 7-р сарын 1-ээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр болсон.
Тухайлбал, Халамжийн тэтгэвэр 288 мянган төгрөг байсан бол 37 мянган төгрөгөөр буюу 325 мянган төгрөг болж нэмэгдэх бөгөөд 65.615 том хүн, 12.882 хүүхэд хамрагдана.
Үүнд нийт 17.5 тэрбум төгрөг зарцуулагдана. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны тэтгэмж 84.5 мянга байсныг 275 мянган төгрөгт хүргэсэн. Үүнд нийт 72.4 тэрбум төгрөг зарцуулна.
Үндсэндээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 89.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.
Сэтгэгдэл