Жишээлбэл салбарынхных нь эсэргүүцэл, аавынх нь хэрэг, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчин, хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гээд багагүй хэл аманд холбогдоод буй Соёлын Сайд Чинбатын Номин гэхэд л автоматаар УИХ-ын гишүүн болох нь тодорхой гэнэ. Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн дагуу намын жагсаалтаар нэр дэвшигчид хүйсээрээ сөөлжлөх ёстой. МАН-ын дотоод уур амьсгалаас дүгнэхэд Чинбатын Номин намын жагсаалтад бичигдэх эмэгтэй нэр дэвшигчдийн номер нэг биш гэхэд хоёрт бичигдэх нь бараг л ямар ч эргэлзээгүй аж.
Учир нь МАН-ын удирдлагууд яагаад ч юм бэ? Ч.Номинд хачин их сайн.
"Монгол" телевизийн Захирлаар ажиллаж байсан бүсгүйг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чадвартай гэх хачирхалтай үндэслэлээр шууд л Засгийн Газрын гишүүн, Соёлын Сайд болгочихсон. Гэвч одоогийн байдлаар л лав мөнөөх соёлын бүтээлч үйлдвэрлэл нь хөгжсөн ч үгүй, сайдтан нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд соёлын ваучер гэгчийг өсвөр насныханд тараана гэчихсэн сууна. МАН-ын удирдлагууд мөн л хачирхалтай нь Ч.Номинг сайд болгоод зогсохгүй МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн болгосон байдаг. Энэ бүх "кранаар суга өргөхийн" цаана чухам ямар шалтгаан байгааг хэлэхэд хэцүү боловч юутай ч Монголчууд дуртай ч байсан, дургүй ч байсан Ч.Номин автоматаар УИХ-ын гишүүн болох нь тодорхой болжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл