Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 1-20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авч буй.
2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм.
Цэцэрлэгийн бүртгэлийг есдүгээр сард үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Боловсролын Газраас мэдэгдлээ.
Тодруулбал 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд хоёр дахь шатны бүртгэл явагдах юм байна.
Төрийн өмчийн болон хамран сургах тойрог тогтоолгосон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан наймдугаар сарын 23-25, есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Эцэг эх, асран хамгаалагчид аль үе шатанд бүртгэл, элсэлтийг хийлгэснээс шалтгаалан 2023 оны есдүгээр сарын 1, 22-ны өдрүүдээс хойш хуваарилагдсан цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулах аж.
Бүртгэлтэй холбоотой мэдээлэл:
Сэтгэгдэл