Б.Уянга: Геологийн суурь судалгааг богино хугацаанд технологийн дэвшлээр сайжруулж чадвал хөрөнгө оруулалт татагдана


Б.Уянга: Геологийн суурь судалгааг богино хугацаанд технологийн дэвшлээр сайжруулж чадвал хөрөнгө оруулалт татагдана 
"Mining week 2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийжээ. Ирэх онд нийт газар нутгийнхаа 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцолсон. 

Мөн "Газрын ховор металлын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж, Уул уурхайн биржээр нүүрс, жонш, төмрийн хүдрээс гадна зэсээ арилжаална. Тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлж, Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих, улмаар аж үйлдвэржилтийн эхлэл цэг болсон эрх зүйн орчин бүрдэнэ" гэдгийг онцолсон билээ. 

Арга хэмжээний үеэр Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа, төлөвлөлт сэдвээр УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянгын тавьсан бөгөөд түүний илтгэлээс онцлох агуулгыг хүргэж байна. 

  • Бид боломжоороо геологийн мэдээллийг цуглуулсаар ирсэн. Гэхдээ аль болох мэдээллээ дэвшилтэт нэг технологийг ашиглаад Монгол Улсаа бүрхэх шаардлагатай байгаа.
  • Улсын төсвөөр геологийн суурь судалгаа санхүүжигдэж явдаг. Одоогийн байдлаар 45 төсөл улсын хэмжээнд хэрэгжиж байгаагаас ашигт малтмалын хайгуул, эрлийн чиглэлээр долоон төсөл хэрэгжиж явна.
  • Геологийн суурь мэдээллийн хүртээмжийг цахимжуулсан. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон бий. Эдгээрийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монгол Улс дэлхийн зах зээл дээр эрдэс металлын хүчтэй тоглогч болох боломж ойрхон.
  • Үндэсний нөөцийн бүртгэл гэж бий. 2023 оны есдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн ордуудыг харвал 2010 оноос хойш шинээр нээж байгаа ордын тоо маш их багассан.
  • Манай улс ашигт малтмалын хэтийн төлөвөөрөө урдуур бичигдэж байгаа ч хууль эрх зүйн орчноо сайжруулбал илүү өндөр үнэлэгдэх орон зай байгаа.
  • Геологийн суурь судалгааг богино хугацаанд технологийн дэвшлээр сайжруулж чадвал хөрөнгө оруулалт татагдана.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.