Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт БНХАУ-д болох “Бүс ба зам” санаачилга олон улсын хамтын ажиллагааны хуралдаанд оролцоно.
Энэ үеэр Монгол Хятадын тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Түүний нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр байгуулахаар хоёр талаасаа эцэслэн тохироод байна. Хятад улсын төрийн байгууллагын холбогдох шийдвэрүүд гарсан. Монгол талаас бэлтгэл ажлууд хийгдсэн.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн нийт өртөг болох 266 сая ам.долларын 95 хувь буюу 253 сая ам.долларын зээлийг БНХАУ-аас авна. Зээлийн хугацаа 20 жил, зээлийн хүү 2 хувь. Зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлж эхэлнэ.
Зээлийн хэлэлцээрт миний бие гарын үсэг зурахаар Засгийн газрын тогтоол гарсан. Захиалагчаар баруун бүсийн эрчим хүчний систем, дамжуулан зээлдэгчээр Засгийн газрыг төлөөлж Сангийн яам оролцоно. Аравдугаар сард зээлийн хэлэлцээр байгуулагдвал, таван жилийн дараа станц ашиглалтад орно. Ашиглалтад орсноос хойш хоёр жилийн дараа зээлээ төлж эхэлнэ гэсэн үг.
Сэтгэгдэл