Тэрбээр "Сүүлийн 10 жилийн хугацаанд магадлангаар суллагдсан этгээдүүдийн тоон мэдээллийг судалж үзлээ.
2013-2023 оны хугацаанд бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэх хэрэгт ял шийтгүүлсэн 3,879 хүн суллагдсан байна. Суллагдсан хүмүүсийн
- 52.9 хувь нь хүний амь насанд хүрэх гэмт хэрэг
- 45.4 хувь нь хүчиндэх гэмт хэрэг
- 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг
- 1.6 хувь нь авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэгдсэн байна.
Ял шийтгүүлж суллагдсан 3,879 хүнээс зургаа нь дахин гэмт хэрэг үйлджээ.
Магадлангаар суллагдсан хүмүүсийн хэрэг хаанаас шийдвэрлэгдсэн байна вэ гэдгийг судалж үзэхэд
- 77.5 хувь нь шүүгчийн захирамжаар
- 12.2 хувь нь хорих ялын хугацаа нь дууссан
- 5.6 хувь нь Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдсан
- 2.6 хувь нь өвчний улмаас
- 0.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж
- 0.6 хувь нь Улсын Дээд Шүүхийн тогтоолоор
- 0.2 хувь нь Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус хорих ялаас хугацаанаас өмнө суллагджээ.
Ялын бодлогыг чангаруулах хүрээнд шийдэгдсэн хоёр дахь асуудал бол бага насны хүүхдийн Эрүүгийн хуульд байгаа насны хязгаарыг 14 байгааг 16 нас болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэгдлээ" хэмээв.
2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд "бага насны хүүхэд" гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно гэж заасан байдаг. Харин одоо танилцуулж буй хуулийн төсөлд 16 нас хүрээгүй гэж оруулах юм байна.
Энэ талаар үргэлжлүүлэн "Дээрх шийдвэрийн дагуу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа ялын бодлого одоогийн Эрүүгийн хуульд байгаа 14-өөс доош насны хүүхдүүдтэй адил болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн ялын бодлого чангарч байгаа.
Хүчиндэх гэмт хэргийн шинжийг хоёр хувааж авч үзлээ. 2015 оны буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хүчиндэх гэмт хэргийн шинжийг хийхдээ бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдсэн үйлдлийг хурьцал үйлдээгүй ч бие эрхтэнд бусад газарт нь хүрсэн завдалттай адилаар ял шийтгэдэг онцлогтой. Тийм учраас энэ үйлдлийг хоёр салгасан.
- Тодруулбал хурьцал үйлдсэнийг хүнд гэмт хэргийн ангилалд оруулж ялын бодлогыг 1-5 жил байсныг 2-8 жил болгож хүндрүүллээ. Үүнтэй холбоотойгоор 0-14, 14-16, 16-18 гэсэн насны ангиллаар ял шийтгэлийн бодлогыг зааглалаа.
- Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг өөрөө зөвшөөрсөн, хүч хэрэглээгүй байснаас үл хамаарч хүчиндэх гэмт хэрэгт тооцдог юм. Энэ насны ангиллыг нарийн зааглахгүй бол жишээлбэл 15, 16 настай хоёр хүүхэд хайр сэтгэлийн үүднээс бэлгийн харьцаанд орлоо гэхэд хоёулаа бүх насаар хорих ялаар шийтгэгдэх үр дагавар гардаг учраас дээрх насны ангилал шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг гэдгийг хэлье. Бусад улс оронд үүнийг ялгамжтай байдлаар авч үздэг.
Хүчээр бэлгийн харилцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулсантай холоотойгоор гэмт хэрэг үйлдсэн этгээд тэнсэхгүй болж байгаа.
Энэ бодлогыг сайн ойлгохгүй, мушгин гуйвуулснаас өмнө нь Х.Нямбаатар сайдыг хүүхэдтэй унтаж болно, хүчиндэж болно гэдэг хууль баталсан гэж гүтгэж байсан шүү. Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжоор 1986 оноос эхлээд "бага насны хүүхэд" гэдэг насны тоог одоог хүртэл өөрчлөгдөөгүй явж ирсэн" гэлээ.
Сэтгэгдэл