Гэтэл өөрсдөө хаана үйлдвэрлэсэн, ямар төхөөрөмж ашигладаг билээ?
Oндо ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хойш өнөөдрийг хүртэл хэрэглэгчдэдээ Хятадын 100% төрийн өмчид ZTE компанийн хямд үнэтэй тоног төхөөрөмжүүдээр дамжуулан үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Энэ мэт хямд төхөөрөмж ашиглах тусам хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, болон бусад сөрөг нөлөө их гэдгийг технологийн мэргэжилтнүүд төдийгүй энгийн хэрэглэгч бид ч ялгадаг болсон цаг.
Ондогийн инженер залуусын ур чадварыг харин хараахан мэдрээгүй тул үгүйсгэх аргагүй. Гэвч тэдний чичлээд байгаа бусад оператор комданиудад ч Монголын олон зуун мэдлэг, чадвартай инженер залуучууд шинэ технологийг хөгжүүлэн, хэрэглэгчдийн үйлчилгээнд нэвтрүүлэн ажилладаг тул тэдний мэдлэг боловсрол, чадварыг далдаар үгүйсгэж байгаа нь харамсалтай юм.
"Манай инженерүүдийг шинэ технологийг итгэл үнэмшлийн хувьд хүлээж аваагүй хэмээн” мэдэгдсэн хэрнээ тэр технологийг нь олж харсан нэг ч оператор компани байхгүй гэх. Тэгвэл санал тавьж, шинэ технологио танилцуулаагүй атал бусдыгаа үгүйсгээд ёстой л нөгөө "ИТГЭЛ ҮНЭМШИЛ” гээчээ хийсэн ажлынхаа оронд бариад зүтгээд байгаа нь хачирхалтай.
Сэтгэгдэл