Манекен болж хулгай хийдэг аргатай этгээдийг Польшийн цагдаа нар баривчилжээ


Манекен болж хулгай хийдэг аргатай этгээдийг Польшийн цагдаа нар баривчилжээ 
Дэлгүүр, худалдааны төвийн шилэн хорго, цонхон дотор манекен болж хөдөлгөөнгүй зогсоод хаасных нь дараа хулгай, дээрэм хийдэг аргатай этгээдийг илрүүлэн баривчилснаа Польшийн нийслэл Варшав хотын цагдаагийн хэсэг өчигдөр мэдээлжээ.

22 настай сэжигтэн эрэгтэй "Худалдааны төвийн цонхны ард гартаа цүнх бариад хөдөлгөөнгүй удаан зогсож, манекены дүрд хувирдаг байжээ. Дэлгүүрүүд хааж, аюулгүй болсны дараа тэр ажлаа эхэлдэг байсан байна” гэж Варшав хотын Средместье дүүргийн цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тэрбээр энэ аргаараа хэд хэдэн худалдааны төвийн өөр өөр тасгуудаас эд бараа хулгайлж байжээ.

Тухайлбал тэр нэг удаа ингэж хаалттай дэлгүүрт үлдсэнийхээ дараа ресторанд нь хооллож, бэлэн хувцасны тасагт бүх хувцсаа шинээр сольсон байна.

Бас нэг дэлгүүрийн үнэт эдлэлийн тасгийг тонож, кассын машинуудаас нь бэлэн мөнгө хулгайлж байжээ.

Гэхдээ тэр нэг удаагийн үйлдэл дээрээ азгүйдэж, хяналтын камерын бичлэгт дүрсээ үлдээснээр цагдаа нарт баригдсан юм байна.

Сэжигтнийг одоо гурван сарын хугацаагаар урьдчилан саатуулах төвд хориод байгаа бөгөөд шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэл жилийн хорих ял сонсох ажээ.

 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.