Люксембург улсад монгол жолооны үнэмлэхийг онолын болон дадлагын шалгалт авахгүйгээр сольдог боллоо


Люксембург улсад монгол жолооны үнэмлэхийг онолын болон дадлагын шалгалт авахгүйгээр сольдог боллоо 
"Жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Люксембургийн Гүнт Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”-т 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын жолооны үнэмлэхийг Европын холбооны гишүүн хоёр дахь улс албан ёсоор хүлээн зөвшөөрч, люксембургийн жолооны үнэмлэхээр дүйцүүлэн солих ажлыг тус улсын хууль тогтоомж болон энэхүү санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

зураг
 

Тодруулбал Люксембург улсын нутаг дэвсгэрт оршин суух зөвшөөрөл авах өдрөөс өмнө олгосон Монгол Улсын жолооны эрхийн үнэмлэх эзэмшигч иргэн нь тус улсын онолын эсхүл, дадлагын жолооны шалгалт өгөхгүйгээр үнэмлэхээ солиулах боломжтой боллоо.

Энэхүү санамж бичиг нь А, В, ВЕ ангиллын мотоцикл, дээд жин нь 3,500 кг-аас ихгүй, жолоочоос гадна наймаас доош тооны зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл барих эрх бүхий жолооны үнэмлэхэд хамаарна.

Ташрамд тэмдэглэхэд Европын Холбооны гишүүн Бельги улс нь манай улсын жолооны үнэмлэхийг 2002 онд хүлээн зөвшөөрчээ.

 

Эх сурвалж: ГХЯ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.