Эцэг эхчүүдийн буруутай үйлдлээс болж, гурван настай хүү автомашины жолооны ард тоглож байгаад төрсөн дүүгээ дайрч амийг нь хохироосон харамсалтай хэрэг Ховд аймгийн нутаг дэвсгэрт гарчээ.
Мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад, Ниссан маркийн автомашинд сууж тоглож байсан гурван настай хүү Х нь нэг настай өөрийн төрсөн дүү Э-г дайрч амийг нь хохироосон хэргийг Ховд аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж. Жолооч машины түлхүүрээ зоолттой үлдээж, араанд хийгээд орхисон байжээ. Эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж бага насны хүүхдүүдийг автомашинд үлдээлгүй, аюулгүй байдлыг алхам тутамдаа хангаж байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: livetv.mn |
Сэтгэгдэл