Сэрэмжлүүлэг: Таван настай охиныг гарцан дээр дайрчээ


Сэрэмжлүүлэг: Таван настай охиныг гарцан дээр дайрчээ

 

Хан-Уул дүүрэг  Яармагийн эмнэлэгийн хойд замд өчигдөр /2020.10.05/ 16:48 цагийн орчимд явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч нарыг мөргөнөөс  есөн настай, эрэгтэй гэмтэж, таван настай  эмэгтэй хүүхдийн амь насыг хохирчээ.

Сэрэмжлүүлэг:

Жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх. Эцэг, эхчүүдээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.