"Сорхун" эх нярайн сувилахуйн төв таван нас хүрлээ


"Сорхун" эх нярайн сувилахуйн төв таван нас хүрлээ 
"Сорхун" эх нярайн сувилахуйн төв нь нарийн мэргэжлийн эмч, эх баригч, сувилагч, бариа засалч, хоол зүйч, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн эмч нараар багаа бүрдүүлэн жирэмсэн эмэгтэй, төрсний дараах үеийн эхчүүдэд асаргаа сувилгаа үзүүлж байна. 

Тусламж үйлчилгээ:

  1. Хэвтүүлэн асрах сувилахуйн тусламж үйлчилгээ
  2. Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
  3. Өдрөөр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
  4. Сувилахуйн зөвлөгөө өгөх тусламж үйлчилгээ

Эхчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ: 

  1. Жирэмсэн эмэгтэйчүүд, төрсөн ээж нарыг хангалттай сайн унтаж амрах орчин, нөхцлийг бүрдүүлэн өгөх /Гэрийн тав тухтай орчин/
  2. Төрсний дараах үеийн хаван хуян буулгах, өвчин намдаах, тамир тэнхээ сэргээх чиглэлийн бариа засал, массаж
  3. Шим тэжээл нөхөх, тамир тэнхээ сэлбэх үйлчилгээ бүхий сувилахуйн төвийн хоол, ундаар хангах 
  4. Сэтгэл зүйн зөвлөгөө, Сэтгэл засал хийх
  5. Нярай хүүхдийн бүх төрлийн асаргаа сувилгааг хийх
  6. Жирэмсэн болон төрсөн эхчүүдэд хөдөлгөөн засал, туслах хэрэгсэлтэй дасгал хөдөлгөөн хийлгэх /Иогийн хичээл/
  7. Хүчилтөрөгч эмчилгээ
  8. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа, мэдээлэл /Гэр бүл төлөвлөлт, нярай хүүхдийн асаргаа, хооллолт, хүүхдээ зөв хөхүүлэх арга/ 

Нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ:

  1. Хүүхэд нярайн нарийн мэргэжлийн эмч тогтмол үзэж хянана
  2. Нярайн мэргэжлийн сувилагч, эх баригч нар 24-н цагийн турш таны хүүхдийг асарч сувилна
  3. Эмнэлэгт хэвтэх ба гарах үед нярай хүүхэд бүрт эрүүл мэндийн үзлэг хийн болзошгүй эрсдлээс таны хүүхдийг хамгаалах болно
  4. Зориулалтын нярайн хувцас хэрэглэлээр бүрэн хангагдсан
  5. Дотоод халдвар хамгаалалын дэглэмийг нарийн чанд мөрдлөгө болгохын зэрэгцээ хүүхэд бүрт тус тусын угж болон зориулалтын ор хэрэглэнэ
  6. Хүүхэд бүрийг хөхөөр хооллох зорилго тавин ажиллана
  7. Нярайн тасгийн халдвар хамгаалал, ариутгалын тогтолцоог чанд сахин ажиллана /Нярайн тасагт гадны хүн орохгүй бөгөөд нярай хүүхдийг эцэг эхээс өөр хүмүүстэй уулзах гадны нөлөөнөөс хамгаалсан тусгай уулзалтын өрөөг бэлдсэн/ 




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.