Оросын агаарын довтолгоонд Киевийн дөрвөн иргэн шархдав


 

Украины Агаарын цэргийн хүчин өчигдөр /2023.12.11/ олон нийтийн сүлжээгээр, Оросын арми өглөө эрт Киев, Киевийн ойр орчмын нутаг дэвсгэрт агаараас цохилт өгсөн гэж мэдээлжээ. Киев хотын дарга Виталий Кличко, агаарын цохилтод дор хаяж дөрвөн иргэн шархадсан гэв.

"Оросууд Крымын зүүн хэсэгт орших Кейп Чодагийн сургалтын талбай, өмнөд хэсэгт орших Белбек нисэх онгоцны буудлаас нисгэгчгүй 18 онгоц хөөргөсөн. Эдгээрийг бид тосч устгасан. Мөн тэд найман далавчит пуужин харвасан, бүх пуужинг хориглон саатуулсан" гэж Украины Агаарын цэргийн хүчин мэдэгджээ. 

Киев хотын дарга Виталий Кличко мөн өдөр олон нийтийн сүлжээнд, 11-ний өглөөний байдлаар Оросын пуужингийн хэлтэрхий Киев хотын баруун эргийн Дальницк дүүрэгт тусч дөрвөн иргэн шархадсан гэв. Киев хотын цэргийн захиргаа Оросын пуужингийн хэлтэрхий олон байшинг эвдлэж сүйтгэсэн хэмээн мэдэгдсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.