Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн их засвар, шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэллээ


 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн их засвар, шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэллээ

 

Эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул Эрүүл мэндийн төвийн гадна, дотно их засварын ажил өнөөдөр эхэллээ.
Тодруулбал дотор талбайн зохион байгуулалтыг цогцоор нь хийж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулж, автомашины зогсоол шинээр байгуулж, ногоон байгууламж бүхий тохижилтыг хийнэ.
Өнөөдрийн байдлаар төвийн фасад засвар, гадна талбайн тохижилт хийх бэлтгэл ажил бүрэн хангагдаж, ирэх наймдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажлаа эхлүүллээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.