Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 5-ны шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно.
Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарах аж.
Сэтгэгдэл