Замын халтиргаа гулгаанд дүүргүүдийн Засаг дарга нараас хариуцлага нэхье!!!


Замын халтиргаа гулгаанд дүүргүүдийн Засаг дарга нараас хариуцлага нэхье!!!

 

Нийслэл хот шинэ онтой золгоод л замын халтиргаа гулгаа, явган хүний зам талбайн толь шиг гялтагнасан байдалтай өнөөдрийг хүрлээ. Тэгвэл уг асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Хот тохижилтын газраас дүүргүүд рүү зам, талбайн цэвэрлэгээний ажил шилжжээ.

Хотын дарга Х.Нямбаатар: Бодис зузаан орсон цасыг хайлуулдаггүйг дүүргийн дарга нар хатуу ойлгох хэрэгтэй. Зузаан орсон цасыг эхлээд хусаад, араас нь давс, бодисоо цацаад хайлангуут нь хусаад дахиж давс, бодисоо цацмаар байна. Ийм дарааллыг мөрдөөгүйгээс болоод Сансрын туннель дээр Баянзүрх дүүргийнхэн алдаа гаргасан.

Гулгаа халтиргаан дээр гурван зүйлийг анхаармаар байна.

  • Нэгдүгээрт дүүргийн хариуцах нийтийн эзэмшлийн зам талбайн гулгаан дээр давс, бодис цацах ажлыг дүүргийн удирдлагууд хариуцна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина.
  • Хоёрдугаарт СӨХ-ны мэдлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээнд дүүргүүд, Хот тохижилтын газраас хяналт тавьж, СӨХ-үүдийг торгож, хариуцлагажуулж ажиллана.
  • Гуравдугаарт ойр орчмын 50 метрийн талбайг цэвэрлэх гэрээг ААН-үүдтэй дүүргийн удирдлагууд хийнэ.

Жишээлбэл 17-гын автобусны буудал дээр баар, хүнсний дэлгүүр гээд олон ААН, байгууллага бий. Яагаад гадна талбайгаа цэвэрлэхгүй байна. Иймээс дүүргийн удирдлагууд ААН, байгууллагуудад наряд бичээд түүнийхээ хойноос цэвэрлэгээ хийнэ.

Иргэд, дүүргүүд, СӨХ, ААН-үүд гадна талбайгаа цэвэрлэдэг хариуцлагатай болъё.

Хотын даргын зүгээс замын халтиргаа гулгаанаас үүдэлтэй асуудалд хариуцлага үүрэхгүй юм байна. Харин дүүргүүд рүү энэ асуудал шилжсэн учир Засаг дарга нараас хариуцлага нэхье.!!! Учир нь халтиргаа гулгаанаас үүдэж олон хүн гэмтэл бэртэл авч байна. 

Зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр:

  • 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3749,
  •  2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 4945 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.

Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж буйг ГССҮТ-өөс мэдээллээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.