Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудад дараалал үүсэж, зарим шатахуун түгээх станц хязгаарлалттай автобензин өгч эхэлсэн.
Тэгвэл шатахууны нөөц хэвийн байгаа эсэх талаар холбогдох албаны эх сурвалжаас тодрууллаа. Энэ үеэр шатахууны нөөц хэвийн шатахуун хомстож байгаа гэх асуудлаар холбогдох албаныхан хуралдаж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.
Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт 133.417 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,814 тн, АИ-92 автобензин 39,537 тн, АИ-95 автобензин 4,191 тн, Дизель түлш 82,483 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 37 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 52 хоног, Дизель түлш 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна хэмээн мэдээлж байлаа.
Сэтгэгдэл