Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар УИХ-ыг тараах сонирхол нэгтэй болжээ


 Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар УИХ-ыг тараах сонирхол нэгтэй болжээ Өчигдөр УИХ Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Тодруулбал Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авах саналыг гишүүдийн 81.1 хувь нь,  хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг 83.1 хувийн саналаар хүлээж авсан юм.
 
Ингэснээр  "авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилан зэргийг өршөөлд хамруулахгүй” гэсэн заалтын дагуу Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга  Н.Энхбаярт шинээр үүсгээд буй МАХН-ын төв байрыг бусдаас залилж авсан хэрэг урьдын адил шалгагдах болж буй. 
Иймээс ч Н.Энхбаяр хоёр дахь төлөвлөгөө буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах ажлаа эхлэх бололтой. Түүнд ийм Б төлөвлөгөө байсан учраас шинэ сайд нарт төдий л ач холбогдол өгөлгүй З.Баянсэлэнгэ нарыг болгосон гэдэг. Уг ажлыг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар голлон удирдаж, Дубайн гэрээ гэгчээр уг үндэс болгон, Ч.Сайханбилэгийг огцруулахаар төлөвлөжээ. Ирэх оны төсөв батлагдахаас өмнө Ч.Сайханбилэгийг огцруулна гэж барим тавим хэлэх хүн ч улс төрийн хүрээнд  олон байгаа юм.  Тэр бүү хэл  дараагийн засгийн газрыг байгуулахад МАХН оролцохгүй байх замаар  УИХ -ыг тараах ч сонирхолтой байгаа юм.
 
 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар хэдийгээр  олон асуудлаар  эрс зөрчилтэй байр суурьтай ч УИХ-ыг тараах сонирхолтой нэгтэй болжээ.
 
П.Энхмандах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.