Хэргийг нь прокурор руу илгээчихлээ, одоо тэр юу хэлэх бол...


Хэргийг нь прокурор руу илгээчихлээ, одоо тэр юу хэлэх бол...

 

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар дамжуулж нүүрс тээвэрлэх, олборлох эрхийг олгоход бусдад нөлөөлсөн гэх УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна.

Түүнийг “Өөрийн хамаарал бүхий этгээд буюу дүү, найз нөхдийн холбоотой хүмүүстэйгээ бүлэглэн Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий ААН болон компаниудаар дамжуулан Тавантолгой орд газрын уурхайгаас нүүрс олборлох, борлуулах, худалдан авах, тээвэрлэх гэрээг байгуулах эрхийг олгоход нөлөөлж бусдад давуу байдал бий болгосон. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутган шалгаж байсан билээ.

Түүний зүгээс “ТАШАА МЭДЭЭЛЭЛ” гээд "Би өнгөрсөн 4 жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өмнөговь аймагт Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт байдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би эдгээртэй ямар ч холбоогүй. Миний хөрөнгө, орлого ч өссөн юм байхгүй.

Хулгайч нарыг далдлахын тулд өмнө нь бид нарыг гаргаж хаяж байна гэж ойлгож байна. “Эрхэт Монгол”-ын Х.Мандахбаяр гэгчийг мэдэхгүй...

Өмнөговь аймгийн бүх дарга, гишүүдийг жагсаалтад оруулсан байсан. Нүүрсний хулгай, офтэйк гэрээ нь цаг хугацааны үед намайг ажиллаж байх үед хийгдсэн учраас хардаж байгаа байх.

Том Тавантолгойд хийгдсэн офтэйк гэрээ Өмнөговь аймагтай ямар ч хамаагүй. Компанийнх нь оффис Улаанбаатарт байдаг, 100% төрийнх. Захирал нь Өмнөговьд суудаггүй, ТУЗ нь дээрээсээ томилогддог, захирал, дарга нар нь дээрээ байдаг. Офтэйк гэрээ нь дээрээ л хийгддэг" гэж 2022 оны 12 дугаар сарын дундуур ярьж АТГ-аас гаргасан нэрс дунд өөрийнх нь нэр орсныг гайхаж, үгүйсгэж байсан удаатай.

Тэгвэл хууль хүчний байгууллагууд түүнийг буруутай гээд прокурорын байгууллага руу илгээчихлээ. Харин одоо тэрбээр хэрхэн ямар тайлбар хийх нь бас л сонин бөгөөд олны анхаарал ч түүний зүгт хандаад байгаа билээ.

 

https://erennews.mn/article/63646


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.