Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм


3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар чуулганы “гишүүдийн коридор” хоёр дахь удаагийн уулзалт ярилцлага Ардын их хурлын ордонд болов. УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Хубэйгийн II багшийн дээд сургуулийн захирал Жэн Жюнь ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөв.

“Засгийн газрын ажлын тайланд, өндөр чанартай мэргэжлийн багш нарын эгнээг бэхжүүлнэ гэж дурдсан. Багшийн дээд сургууль бол багшлах боловсон хүчин  бэлддэг газар. Таны үзэж байгаагаар ямар багшийг сайн багш гэх вэ? Сайн багш бэлтгэх ажилд цаашид ямар бодлогыг чухалчлах вэ?” гэсэн ХТРТ-ийн сурвалжлагчийн асуултад Жэн Жюнь хариулав. 

Жэн Жюнь хэлэхдээ, багш нарын нийгэмд үзүүлэх нөлөө маш их. Хятад улсын 500 мянган сургуульд 18.9 сая гаруй багш бий. Тэд 300 сая сурагчдад хичээл зааж, тэдний боловсрол, хүмүүжлийн төлөвшлийг хариуцаж байна. Боловсролын салбарын харилцаа өргөн. Сурагчид, өвөө эмээ, ээж аав, багш, олон нийт  оролцсон 800 сая шахам хүн ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. Багш хүн бол бусдын хүндлэлийг хүлээнэ. Сурагчид сайн багшийн хичээлд дуртай, гэрийн ахмадууд мөн сайн багшийг чухалчилж, тэднийг хүндэтгэдэг. Нам, улс оронд ч сайн багш нар маш чухал хэрэгцээтэй байна. Сайн багштай учирна гэдэг бол нэгэн насны аз завшаан, нэг сургууль сайн багш нартай байна гэдэг бол тэр сургуулийн нэр төрийн хэрэг юм. Ирээдүйн эмч нар, инженерүүд, уран дархад, сансрын нисгэгчид, шинжлэх ухааны эрдэмтэд, улс оронд ихийг бүтээх ирээдүйн иргэд хичээлийн танхимд сууж байна. Тэднийг сайн хүн, боловсролтой, өрсөлдөх чадвартай, хүнлэг хүн болгохын төлөө багш нар хичээн ажиллаж байгаа гэв.

 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: news.cri.cn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.