Дэлхийн цирк Монголд олон улсын циркийн тоглолтыг анх зохион байгуулсан цагаас хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ. Тэгвэл "Дэлхийн цирк Монголд" төслийн 10 жилийн ойн хүрээнд энэ сарын 30, 31 болон дөрөвдүгээр сарын 14-ны өдрийг хүртэл зөвхөн бямба, ням гарагуудад "Степп Арена” мөсөн ордонд ээлжит тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
"Монгол Циркийн хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн Н.Эрдэнийн мэдээлж буйгаар "Энэ удаа Узбекистаны Ташкент хотын улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан амьтан сургагч болон найруулагчийнхаа хамт ирсэн. Мөн Казахстаны Астана хотоос ховор үйлдвэрийн эзэн хааны гэх найман пудель нохой ирсэн бөгөөд монголчуудад үзүүлбэрээ үзүүлэх юм. Тоглолтод нийт олон улсын 90 гаруй, Монголын 30 гаруй нийт 150 орчим уран бүтээлч оролцох бөгөөд Америк, Герман, Канад зэрэг хөгжилтэй орны циркийн тоглолтын түвшинд зохион байгуулагдах болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
Сэтгэгдэл