Д Алтанхуяг энэ залуу хаана явна вэ? харсан үзсэн хүн байна уу?


Д Алтанхуяг энэ залуу хаана явна вэ? харсан үзсэн хүн байна уу?Д. Алтанхуяг. Энэ залуу хаана явна вэ? харсан үзсэн хүн байна уу?анх 2010 онд Зэс Эрдэнийн Хувь ХХК байгуулагдсан байдаг. Ээж маань бүх хүүхдүүддээ хувьцаа авах компанид бүртгүүлчихлээ гэсээр орж ирсэн тэр цагаас хойш хувьцаагаа хүлээсээр, ажилтай орлоготой сайхан амьдрал бодсоор даруй 5 жил өнгөрчээ. Анх зөв ажил хийхээр олон түмэнтэйгээ нийлээд сайхан үйлс эхлэх нь дээ гэж боддог байлаа. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн ашгийг ашиглуулж болохгүй гэдгийг Оросын тал шийдвэрлэсэн байдаг. Энэ хүний гол зорилго нь ямар зүйлд байсныг тухайн үед хүмүүс ойлгоогүй нь том алдаа сургамж болон үлдлээ.

Дээр ирээд үйлдвэр барих тун дөхлөө. Одоо Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай гэрээ хийгээд л боллоо гэсэн. GEМКО гэдэг олон улсад нэр хүндтэй компианаас хөрөнгө оруулалт хийхээр болсон гээд яриад явж билээ. Сонгуулиар Элбэгдоржийг гаргавал манай үйлдвэр асуудалгүй байгуулагдах болно гээд гишүүдээрээ дэмжүүлсэн нь чин үнэн. Зөвхөн улс төрийн тоглолт хийх хувийн амьдралаа сайжруулахын төлөө энэ бүгдийг хийсэн гэж үү? Та хаана явна вэ? Надад хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.

Та хувьцааны мөнгөөр 570 машин авч унсанаа манай хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн гэж тайлбарласан. Хэрэв гуталчин би хүнээс мөнгө худал ярьж авсан бол аль хэдийн шүүхийн өмнө очно. Алтанхуяг та 20-30 мянгаар нь луйвардаад байгаа юм биш үү. Энэ хүнийг харсан үзсэн хүмүүс цааш нааш нь дамжуулж өгнө үү?үнэнхээр үйлдвэрээ барих болсон бол цаг хугацаатай нь тодорхой хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/Гуталчин-ингэж-хэлэв-1409429025974681/timeline/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.