“Юундаа” гар буу нуусан эмэгтэй өвдсөндөө цагдаад үнэнээ өчжээ


Америкд ер бусын гайхалтай явдал гарчээ. Энэ сарын 7-нд Техасын цагдаа нар хурдны зам дээр 30 настай Габриель Гарсиаг 31 настай найз хүүхэн Эшли Сесилий Кастанедигийн хамт машин жолоодон явахад нь хөөцөлдөж байж зогсоон нэгжлэг хийжээ. Нэгжлэгээр машины жолоочийн суудал дээрээс 2.5 гр метамфетина буюу мөс харин эмэгтэйн түрүүвчээс 30 гр-ыг олсон байна. Баривчлах үеэр бүсгүй айж цочирдсоноос болж гэдэс нь эвгүйрхсэн хэмээн эвхэрсэн байдалтай байжээ. Тэднийг цагдаагийн хэсэг рүү авч явах үед Эшли үтрээнд нь хийсэн гар буу маш их өвтгөж байгаа тул яаралтай тусламж үзүүлэхийг гуйсан гэнэ. Цагдаа нар тэр дороо ойролцоохь эмнэлэгт хүргэн баривчлагдсан эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлж эмч нартай хамт эмэгтэй цагдаа байлцуулан "нуусан” зүйлийг нь гаргаж авчээ. Тэр нь ”Smith & Wesson Model 61” загварын дүүрэн сумтай бага оврын энэхүү гар буу байсан аж. Баривчлагдсан хоёрын хэнд нь галт зэвсэг эзэмших эрх байгаагүй байна.

 

НУУЦ.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.