Зэрлэг цагаан зээр яагаад ”Хятадад аялах” дуртай байдаг вэ?


12-р сарын эхээр Хятад-Монгол улсын хилээр хэдэн арван мянган зэрлэг цагаан зээр Өвөр Монголын Хянган аймгийн АршАан хотод орж ирсэн байна. Цагаан зээр чөлөөтэй зугаалж идэшлэн,  Аршаан хотын хөдөө нутгийг чимнэ.

        Цагаан зээрийг бас “Монгол зээр” гэж нэрлэдэг ба бөхөнгийн нэг төрөл юм. Энэ нь үндэсний нэгдүгээр зэрэглэлийн зэрлэг амьтанд хамаарагдах бөгөөд "Байгаль хамгаалах олон улсын холбооны Устах аюулд өртсөн зүйлийн улаан жагсаалт"-д багтдаг.

-Тэд өвөл болбол энд ирж, хавар болбол Монгол руу буцдаг. Холбогдох ажилтнууд цагаан зээрийг харж хамгаалдаг гэж Аршаан хотын Дулаар ой шугайн газарт 30 гаруй жил ажиллаж буй ой хамгаалагч Бай Юйхуа хэлэв.

        Эдгээр цагаан зээр жил бүр энд ирдэг үү? Зэрлэг цагаан зээр яагаад "Хятадад аялах" дуртай байдаг вэ?

- Рашаан хотын экологи жилээс жилд сайжирч, ойн бүсэд зэрлэг амьтад олширч байна. Би ойд цаа буга, цасан туулай, зэрлэг гахай зэрэг амьтдыг олж хардаг. Энэ жил мянга мянган зэрлэг цагаан зээр хилээр орж ирснээр хөдөө нутгийг чимж үнэхээр өнгөрсөн жилүүдээс сайхан байна. Энэ нь экологийн хамгаалалтын дур булаам байдал юм гэж Бай Юйхуа ярив.

        Рашаан хотыг “Халуун Рашаан” хэмээн нэрлэдэг. 23 том жижиг гол мөрөнтэй, 8 нууртай, нийт усны нөөц 740 сая квадрат метр байдгаас Рашаан хот нь усаараа нэрлэгдсэн байдаг. Рашаан хот нь үндэсний ойн нөөц баялгийн сан хөмрөг бөгөөд Хянган аймгийн харьяан дахь голуудын чухал эх үүсвэрийн газар юм.

        Рашаан хот нь Өвөр Монголын зүүн хэсэгт, Их Хянган давааны баруун өмнөд хэсэгт байрладаг. Монгол Улстай хиллэдэг хэсэгт нь цагаан зээр бэлчээрлэж, өвс ургамал сайтай байдаг. Энэ нь зэрлэг амьтдын нүүдлийн чухал суваг юм.

        Олон жилийн турш Рашаан хот нь "Экологийн хот" гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, экологийн нэн тэргүүний зорилт, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, экосистемийг чанартай барьж, байгаль хамгаалалтын чиглэлээр хөгжиж, ногоон хөгжлийн зам тавьжээ.

        2002 онд Рашаан хот мал аж ахуй, тариаг хориглох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. 2012 онд Рашаан хот мод огтлохыг хоригложээ. 2015 онд Рашаан хот Халх голын үндэсний чийглэг газрын парк барих ажлыг эхлүүлсэн. 2016 оноос хойш Рашаан хот экологи соёл иргэншлийн жишээ үзүүлэх бүсийн бүтээн байгуулалтыг Засгийн газрын үнэлгээний чухал үзүүлэлтэд жагсаасан байна.

        Өнөөдөр Рашааг хотын газар доорх ус болон гадаргын ус III ангийн стандартад хүрч, ойн хамрах хүрээ 80 хувиас дээш, ногоон ургамлын хамрах хүрээ 95 хувиас дээш байна. Аялал жуулчлалын 5А түвшний үзэсгэлэнт газар 1, дэлхийн геопарк парк 1, үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн 2, үндэсний чийглэг газрыг хамгаалах бүс 3, үндэсний гол үзэсгэлэнт газар 1 байна. Аршаан хот нь "Үндэсний ойн аялал жуулчлалын хотын үзүүлэлтийн бүс", "Бүс ба зам олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын газар" гэсэн цолыг дараалан хүртсэн юм.

        Аршан хот нь Хятадын хойд хэсэгт орших экологийн аюулгүй байдлын чухал халхавчийн чухал хэсэг юм.

-Аршаан хот нь холбогдох байгуулга нэгжүүдийг зохион байгуулан өвөл бүр хил дамнаж орж ирсэн зэрлэг цагаан зээрийг харж хамгаалах ажлыг сайн хийж, зэрлэг ан амьтдыг агнах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, зэрлэг цагаан зээр болон бусад зэрлэг амьтдад экологийн тусгай коридор байгуулж, ховор, устах аюулд өртсөн амьтадыг хамгаалж байна гэж Бай Юйхуа хэлэв.

        Түүнчлэн Аршаан хот нь Өвөр Монголын анхны "Үндэсний экологийн соёл иргэншлийн барилгын жишээ үзүүлэх хот", " Цэлмэг ус цэнхэр уул бол алт мөнгөн уул хэмээх үзэл баримтлалын инновацийн бааз" юм. Мөн харьяалах дөрвөн балгас нь "Үндэсний экологийн хотхон" хэмээн батлагдсан байна.

        Аршаан хот нь үргэлж ногоон өнгө төрхийг чанарын өндөр түвшинд хөгжүүлж, ногоон хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгож, экологийн үнэ цэнийг гүнзгий судалж байна. Халх голын усны системийн эх үүсвэрийн засах төсөл нь "Усны нөөц, нөхөн сэргээлт + голын коридорын нөхөн сэргээлт + байгаль орчныг цогцоор нь сайжруулах + экологийн салбарын санал бодол" гэсэн санаан дээр тулгуурлаж, голын сав газрын нөхөн сэргээлт, менежментийн цуврал төслүүдийг хэрэгжүүлж, голын сав газрын экологийн үнэ цэнийн өөрчлөлтийн талаар байнга дэмжин ажиллаж байна. Сүүлийн 10 жилд Аршаан хотын хүлээн авсан жуулчдын жилийн тоо 2 саяас 5 сая гаруй болж, аялал жуулчлалын орлого 10 сая юаниас 30 гаруй тэрбум юаньд хүрч, аялал жуулчлал нь Аршаан хотын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжих "гол хөдөлгүүр" болжээ.

        Зэрлэг цагаан зээр "Хятадад аялах" дуртай байдгийн учрыг бид олсон. Хорчин, Шилийнгол, Хөлөнбуйрын уулзварт байрладаг Аршаан  хот нь халуун рашаан, чийглэг газар, галт уул, мөс цас, ой мод, өвс ургамал гэх мэт байгалийн үзэсгэлэнт газруудтай. Экологийг байнга хамгаалж буй эдгээр жилүүдэд цэлмэг ус цэнхэр уулсын үзэсгэлэнт дүр зураг улам бүр нэмэгдэж цагаан зээр илүү ихээр орж ирэх болсон байна.

-Аршаан хот экологийн үнэ цэнийг цаашид нэмэгдүүлэхийн тулд дараагийн алхамд Аршаан хот мөн үндэсний аялал жуулчлалын амралтын бүс байгуулах зорилтыг биелүүлж, Аршааны шинэ эринд өндөр чанартай хөгжлийн шинэ хуудсыг бичихийг хичээнэ гэж Аршаан хотын ойн аж үйлдвэрийн компанийн аж үйлдвэрийн ажлын хэлтсийн намын ерөнхий салбарын орлогч нарийн бичгийн дарга Дуань Ляьжян хэллээ.

        Хүн, байгаль хоёрын эв найрамдалтай хамтын ажиллагааны экологийн дүр зураг Аршаан хотод аажмаар бүрджээ. Ийм үзэсгэлэнт Аршаан хотод зэрлэг цагаан зээр хэрхэн хайргүй байх вэ?

 Эх сурвалж: solongonews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.